Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ

АШИГТ МАЛТМАЛ СУДЛААЧДЫН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ

ШУТИС-ийн ГГТС-ийн АМЭХ-ын салбар МҮГХолбоотой хамтран “Ашигт малтмалын орд судлаачдын клуб”-ыг нээн, сард нэг удаа ордын тодорхой төрлийг сонгон семинар, ярилцлага зохион байгуулж эхэллээ.

2012 оны арван нэгдүгээр сарын 15

ШУТИС-ийн ГГТС-ийн АМЭХ-ын салбар МҮГХолбоотой хамтран Ашигт малтмалын орд судлаачдын клуб”-ыг нээн, сард нэг удаа ордын тодорхой төрлийг сонгон семинар, ярилцлага зохион байгуулж эхэллээ.

 
Клубын зорилго:

Ашигт малтмалын ордын гарал үүсэл, онцлог шинж, геологийн тогтоц, эрдэслэг бүрэлдэхүүн зэрэг асуудлуудын талаар геологчид харилцан туршлага солилцож, үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалтыг хослуулахад оршино.

 
Клубын үйл ажиллагааны төлөвлөгөө

10р сар

Эпитермаль орд

11р сар

Порфирын орд

12р сар

Вулканоген цул сульфидын орд

1р сар

Газрын ховор хороон элементийн орд

2р сар

Нүүрсний орд

 
Үйл ажиллагаа

·      Сард 1 удаа ашигт малтмалын ордын нэг төрлөөр дагнан нэрт геологч, гадаад, дотоодын эрдэмтдээр семинар хийлгэх.

·      МҮГХолбооны гишүүд, гишүүн байгууллагуудыг идэвхижүүлэх, мэдээлэл солилцох үүднээс үйл ажиллагааг идэвхижүүлж, семинарыг сар бүр тогтмол зохион байгуулах.

·      Сургалт-Үйлдвэрлэлийг хослуулах

·      Оролцогч геологчид ордын тодорхой төрлөөр дээж, материал авчирч, туршлага солилцох

МҮГХолбооноос Японы эрдэмтэн Koichiro Watanabe-г урьж Ашигт малтмалын орд судлаачдын клуб-ын үйл ажиллагааны нээлтэнд Gold Mineralization in Kyushu, Japan сэдэвт илтгэлийг геологчдын дунд хэлэлцүүлж, геологчид сонирхсон асуултандаа хариулт авч, улмаар Японы Хишихари алтны эпитермал ордын хүдэржилттэй дээжийг үзэж сонирхлоо.

2012 оны 10р сарын 5ны өдөр зохион байгуулсан Эпитермал ордын семинарт нийт 26 хүн оролцсон бөгөөд семинарын төгсгөлд МҮГХолбооны тэргүүн Г.Бат-Эрдэнэ Хайгуулчин 47р сэтгүүл болон бэлэг дурсгалын зүйлийг Японы эрдэмтэн Koichiro Watanabe-д гардуулан өглөө.


 

Description: D:\Enkhee\MUST\Mon SEG\Club\2012.10.06\20121006_190507.jpg.

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 
 

МҮГХолбооноос Хайгуулчин сэтгүүлээ дурсгалын зүйлийн хамт дардууллаа.

Холбоо барих: С.Жаргалан jrgln_s@yahoo.comУтас: 99239467

Б.Энхжаргал enkhee2404@yahoo.comУтас: 99823757

Сэтгэгдэл

Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.

Нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү.