Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Хээрийн тайлан

Leapfrog Geo for dynamic modelling of complex geology

Leapfrog is the leading geological modelling software for the mining, exploration, groundwater contamination and geothermal industries. Traditional wireframing can be bypassed to allow models to be built and updated in sig- nificantly less time. Complex models can be created with ease by harnessing over one million data points from multiple sources.

2014 оны 7-р сарын 30
Зураг 1 · Leapfrog Geo for dynamic modelling of complex geology
Судалгаа · Хээрийн тайлан

“МОНГОЛ ОРНЫ ГЕОЛОГИЙН САНСРЫН ТАНДАН СУДАЛГАА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Зөвлөх инженер, доктор (Ph.D), профессор Жамбын Ган-Очир МУИС-ийг 1966 онд “Ашигт малтмалын эрэл-зураглалын геологич инженер” мэргэжил эзэмшиж төгсөөд, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. ШУТИС-ийн Дархан дахь салбарт багшилж, одоо тус сургуулийн Улсын шалгалтын комиссийн бүрэлдэхүүнд ажилладаг. “Ардын боловсролын тэргүүний ажилтан” Жамбын Ган-Очир сургалтыг геологийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилтай нягт холбож, геологи, эрдэс баялагын судалгааны нэгэн цогц аргачлал - “Сансрын геологи судлал” судалгааны аргачлалыг боловсруулж, хөгжүүлж байна. “Сансрын геологи судлал” нь геологи, геохими, геофизикийн тандан судалгаа, агаарын зураглал, газрын – талбайн геологи, ашигт малтмалын эрлийн ажиглалт, дээжлэлт, компьютерийн боловсруулалтын нэгэн цогц шинжилгээний чиглэсэн зорилготой аргачлалаар “структурийн шалгуур шинж” тэмдэг илрүүлж, ашигт малтмалын эрлийн хэтийн төлөв тодорхойлох боломжтой.

2012 оны 10-р сарын 16

Геологийн улсын IV багийн олимпиад

Манлайлагч Геологи ТББ нь МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын “Геологийн улсын IV багийн олимпиадыг 2012.04.21 нд амжилттай зохион байгууллаа. Олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан Технологийн дээд сургуулийн нийт 15 багийн 60 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

2012 оны 5-р сарын 10

МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ – 2012” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТОВЧООН

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул – 2012” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2012 оны 3 дугаар сарын 29-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

2012 оны 4-р сарын 16

Оливин - (Mg,Fe)2SiO4

Эерэг, сөрөг хос тэнхлэгтэй; маш өндөр 2V. Шулуун гэрэлд ерөнхийдөө өнгөгүй байх боловч төмрөөр баян төрөл нь ногоон өнгийн флеохрозмтай, нэг чиглэлийн муу хуваагдалтай, шулуун унтралтай, гуравдугаар зэргийн интерференцийн өнгө өгдөг. Голчлон дун хэлбэрийн хагарал ан цав үүсгэх бөгөөд заримдаа серпетинит болон талькд хувирдаг. Өндөр гэрлийн хугаралаараа ортопироксенээс ялгарах бөгөөд клинопироксенээс шулуун унтралаараа ялгаатай.

2012 оны 1-р сарын 13

Геологийн Улсын багийн олимпиад-III

Энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан хотын техникийн их сургууль оролцож, нийт 14 багийн 56 оюутан мэдлэгээ сорьж уралдлаа. Шилдгийн шилдэг гранпри шагналыг Геологи \МУИС\ Г. Золзаяа Геологи-4 Х.Баяржаргал Геологи-4 Наранчулуун Геологи-3 Ц.Оюунболд ШАМ-2

2011 оны 5-р сарын 4