Baigaliin bohirdol
5 бичлэг
oggy2008 оны 4-р сарын 4 Нийслэлийн тєвд, орон сууцны гадна мєнгєн ус асгасан мэдээлэл єчнєєн хоногийн ємнєєс олны сэтгэлийг тvгшээсэн. Энэ асуудал Vндэсний аюулгvй байдлын зєвлєл яаралтай хуралдахад хvргэж, ажлын хэсэг томилов. аянгол дvvрэг дэх Богд ар хотхоны 20дугаар байранд байрлах Тэнхун компанийн хужаа ажилчид дээрх мєнгєн усыг асгасан байсан юм. Ажлын хэсэг, онцгой байдлын аврах ангийнхан, цагдаагийн албан хаагчид байрны оршин суугчдын хєл хєдєлгєєнийг хорьж хамгаалалтад гарч арга хэмжээ авсан. Мэргэжлийн хяналт, эрvvл мэндийнхэн орчны хєрсний шинжилгээ авч, оршин суугчдын эрvvл мэндэд байнгын хяналт тавьж ажиллалаа гэж мэдэгдсэн. Холбогдох албаныхан 60 см хэртэй хєрсний хуулалт хийж мєнгєн усыг саармагжуулж аюулгvй болгосон нь энэ долоо хоногийн анхаарал татсан vйл явдлын нэг байлаа.professional geologist2008 оны 4-р сарын 6 Г аалийн ерєнхий газрын даргад сануулга єгчээ Иргэдийн эрvvл мэндэд ноцтой хохирол учруулж буй химийн бодис тvvний ашиглалт, хамгаалалт алдагдснаас байгаль орчин сvйдэж иргэдийн эрvvл амьдрах эрхэнд аюул учирч буй. Тиймээс химийн бодист бохирдсон хєрсийг саармагжуулах Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарчээ. Энэ ажилд гурван тэрбум тєгрєг зарцуулахаар тєсєвлєсєн. Єнгєрсєн оны Байгаль орчны сайдын тєсвєєс vлдсэн 300 сая тєгрєгийг химийн бодисын саармагжуулалтад зарцуулжээ. Манай улсад 1940 оноос хойшхи хамгийн дулаан євєл энэ жил болж буй. Тиймээс хур тунадас багатай, ихэнхи нутаг нь гандуу байсан. 2000 оноос хойш єнєєг хуртэл 3072 гал, осол зэрэг байгалийн гамшигт vзэгдэл хоёр тэрбум тєгрєгийн хохирол учруулжээ. Хvний буруутай ажиллагаа, vйлдвэржилтээс болж гадаргын усны нєєцєд єєрчлєлт орсон. Иргэд мод хууль бусаар бэлтгэж хувийн арилжааны сонирхлын vvднээс сvйтгэх болсон. Єнгєрсєн онтой харьцуулахад энэ жил ойжуулалт 40 хувиар нэмэгдсэн байна. Тvр боомтоор химийн хорт бодис орж ирдэг Уул уурхайн салбарт 944 тєрлийн 8.3 мянган тонн химийн бодис хэрэглэж буй. Найман аймагт мєнгєн усаар алт олборлож байгаа. Vунд 200 мянган тонн мєнгєн ус зарцуулдаг. Нийт газар нутгийн 33.5 хувь нь мєнгєн усанд хордсон гэсэн тооцоо гарчээ. Мєнгєн ус хилээр хяналтгvй сул нэвтэрч байгаад дvгнэлт хийж БО-ны сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын хуралдааны vеэр ГЕГ-ын даргад сануулга єгсєн. Тэрбээр "Хилээр мєнгєн ус орж ирж буй нь гаалийн ажилтнуудыг чадваржуулж, техник технологийг сайжруулах хэрэгтэйг харуулж буй. Шат шатанд тавих хариуцлагыг єндєржvvлж, химийн бодист тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Байнгын бус тvр боомтоор химийн бодис хилээр нэвтэрдэг. Тиймээс хяналт тавих цаг болсон гэсэн юм. Химийн хорт бодис хvний генд єєрчлєлт оруулдаг Хvний генд єєрчлєлт оруулж, тархины саажилт vvсгэдэг мєнгєн усны хорыг иргэд сайн мэдэхгvйгээс 1900 оноос ашиглаж ирсэн Бороо, Жаргалантаас иргэд мєнгєн усыг гap аргаар олборлож пенциллины шилэнд хийж зардаг нь Жайкагийн судалгаагаар тогтоогдсон. Гэтэл химийн хорт бодисыг устгах vйлдвэр манайд байхгvйгээс устгаж чаддаггvй. Дэлхийн бусад орон арьс ширний vйлдвэрээ хотын тєвд байлгадаггvй. Тиймээс хотоос зайдуу vйлдвэр байгуулахаар тєлєвлєж буй. Гэхдээ хєрєнгийг нь шийдэхэд хvндрэл учирч байна гэсэн юм. Гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчны яам, хэвлэл мэдээллийнхэн хамтарч иргэдэд химийн хорт бодисын талаар зєв ойлголт єгєх хэрэгтэй. Иргэд ч хашаа, байшиндаа байгаа химийн хорт бодисыг холбогдох газруудад хvлээлгэж єгєх ёстой. Химийн хорт бодис бол баялаг биш хор. Гэтэл иргэд хадгалж, алтны нинжа нар хорыг нь мэдрэхгvй байна. Энэ бол тєр иргэний хамтын ажиллагаа дутагдаж буйг харуулж байгаа юм. Химийн бодист хордсон охин л нийгэмд цочроо єгч чадна Заамарт зургаан настай охин химийн бодист хордсон. Энэ охины талаарх мэдээллийг тєрийн байгууллагууд зориуд нууж байна. Уг нь олон нийтэд химийн бодисын хорыг таниулахын тулд vнэнийг хэлэх ёстой гэх сэтгvvлчийн асуултад БО-ны сайд Г.Шийлэгдамба" Аль нэг тєрийн байгууллага тогтоол шийдвэр гаргаж тулган шаардсанаар тухайн хvн хувийн нууцаа олон нийтэд дэлгэхгvй. Бодлогоор ил гаргаж цочроо єгєх хэрэгтэй. Иргэд хvн єєрєє ил гарч олон нийтэд сэрэмжлvvлэг єгвєл єєр гэсэн юм. Мєн тєрийн тусгай хамгаалтын бvсэд аялал жуулчлал эрхлэхээр зєвшєєрєл авсан газрууд зориулалтыг нь єєрчлєн байгаль сvйтгэж буйг сануулахад Богд хан ууланд газар авсан 20 байгууллагын зєвшєєрлийг хvчингvй болгох талаар их ярьдаг. Байгууллагууд анх аялал жуулчлалын чиглэлээр зєвшєєрєл авдаг. Харин дараа нь зориулалтаа єєрчилдєг. Усны эх ундаргаас 500 метрийн зайд байшин барьж, хашаа татахыг хориглодог. Гэтэл холбогдох албан тушаалтнууд зєвшєєрєл єгч, нэг ч нь авч байгаа хууль зєрчсєн vйлдэл. БОЯ хууль бус бvхэнтэй чадах хирээрээ тэмцэнэ гэсэн юм.GEOLINK LLC mineral consulting services2008 оны 4-р сарын 6 Чингэлтэй дүүргийн YI хороонд байрлах "Баянбүрд" усан сангийн 204 тоот өрөөнд мөнгөн ус асгарсан тухай ОБЕГ-т дуудлага өнгөрөгч баасан гаригт иржээ. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан хэргийн газар дээр ажиллаж байгаа бөгөөд тус газрыг тодорхой бус хугацаагаар хааж, хөл хорио тогтоолоо. Мөнгөн уснаас дээж авч шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд шинжилгээний хариу нь даваа гаригт гарах аж. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын алба тус газрыг 24 цагийн хамгаалалтад аван ажиллаж байна. Мөнгөн ус асгасан компани нь монголчуудын мэдлийнх гэнэ. Хэн ямар зорилгоор олон нийтийн эзэмшлийн газар мөнгөн ус асагасанг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж эхэлжээ. Шинжилгээний дүн албан ёсоор гараагүй байгаа ч тухайн газрын агаарт мөнгөн ус их хэмжээгээр илэрсэн гэсэн яриа байна.HASHII2008 оны 4-р сарын 9 АНУ-ын баруун нутгийн гол мєрний тэн хагас нь эх авч байгаа газартаа юм уу, эсвэл аль нэг хэсэгтээ уул уурхайгаас хорджээ. Цагаачдын эх орон даяар хvдэр олборлох уул уурхайн салбар мєхлийн ирмэгт тулаад байна. Байгаль орчныг хамгаалахаар 1998 онд гарсан олон улсын санаачилга анх ирээдvйтэй санагдаж, ашиг тустай олон тоо баримттай байсан. Єнгєц харахад энэ салбар бидний дээр авч vзсэн газрын тос, байгалийн хий болон нvvрс олборлох салбаруудын нэгэн адил нєхєн сэргээгддэггvй. Нєєцийг л олборлодог. Эдийн засгийн vр ашиг, технологийнхоо хувьд бусад салбараас єєр. Хvдэр олборлолтын байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл их. Газар ухаж тєнхсєнєєр єнгєн хєрсийг хуулж, сvйтгэнэ. Ил уурхайд хvдэр газрын хєрсєнд ойрхон байгаа нєхцєлд дээр нь байгаа газрын хєрсийг хуулж зайлуулахад гардаг. Харин нефтийг газрын хєрсийг бvтнээр нь хуулж олборлодоггvй. Єнгєн хєрсний маш єчvvхэн жижиг талбайг цоолон єрємдєж, хоолойг нєєцєд хvргэж, шахуургадан олборлодог. Хvдрийн биет газрын гадаргуугаас доош нэлээн гvн байгаа нєхцєлд, зарим уурхайд газрыг нvхэлж, хонгил гарган олборлолт хийж, хаягдлаа цувуулж газрын єнгєн хєрсний маш бага хэсгийг гэмтээдэг юм. Хvдэр олборлох уул уурхайн байгаль орчинд vзvvлж буй хор хєнєєл, олборлож гаргаж байгаа металлыг боловсруулж, баяжуулахад ашигладаг химийн хорт бодис, хvчлийн шvvрлээр ус, хєрсийг хордуулдаг. Хvдэрт агуулагдаж байгаа металл ба vvний адил элементvvд, ялангуяа зэс, кадмий, тугалга, мєнгєн ус, цинк, хvхэр, хvнцэл, сурьма зэрэг бодисууд маш хортой. Олборлолтын явцад ойр орчмын гол горхи, гvний усанд нэвчих аюул эрсдлийг vргэлж дагуулдаг. Жишээ дурдахад, Японд зэс, тугалганы уурхайгаас кадмий урсч, Жинзу голд орсноос ясны євчин дэлгэрсэн юм. Уул уурхайд ашигладаг химийн бодисын ихэнх нь цианид, мєнгєн ус, хvхрийн хvчил, тэсрэх бодисоос гаргаж авдаг нитрат байдаг. Мєн уурхайгаас гарсан шавар шороо, хог хаягдлыг хааш нь зайлуулж байгааг судлах учиртай. Энэ нь хvдрийн биетэд хvрэхийн тулд хуулж хаясан хєрс шороо, хvдрийн биетэд орсон боловч, ялгаж авах явцад эдийн засгийн хувьд vр ашиггvй, бага агуулгатай давхаргаас гарсан чулуулгийн хаягдал, тэйлинг буюу эрдэс бодис агуулагдах хэсгийг аваад vлдсэн хаягдал чулуулаг, болон овоолго дундуур хvчил урсгаж эрдсийг нь авены дараахь хаягдал шороо зэрэг дєрвєн тєрєлтэй. Сvvлчийн хоёр тєрлийн хаягдлыг зориулалтын цєєрєм болон ус нэвтэрдэггvй материалаар доторлосон нvхэн дотор vлдээдэг. Хуулсан хєрс, агуулга багатай шороог ихэвчлэн тэр чигээр нь хаяж орхидог байна. Дэлхий даяар ийм хаягдал хашсан далан сэтэрснээс жил бvр томоохон осол гардаг. АНУ-ын баруун Виржиниягийн Буфалло Грийкт 1972 онд125 хvн vрэгдсэн осол дээрх шалтгаанаас л болж гарсан юм. Шинэ Гвиней орчмын арлуудад байрладаг vнэт металл олборлодог дєрвєн уурхайн єнєєгийн байдал ч дээрхийн жишээ болоод байна. Папуа Шинэ Гвинейн Боугэйнвиллэ арлын Пангуна дахь зэсийн орд ємнє нь тус улсын орлогын ихэнхийг бvрдvvлэгч болж байлаа. Энэ уурхай тэйлинг буюу ашигласан хаягдлаа Жаба голын салаа голд шууд цутгадаг байсан нь байгалийг танихын аргагvй болгов. Засгийн газар vvссэн асуудлыг шийдвэрлээгvйгээс иргэний дайн болж хэдэн мянган хvн амь насаа алдсан билээ. Дайнаас хойш 15 жил єнгєрсєн ч Боугэйнвиллэгийн байдал тайван бус хэвээр. УУЛ УУРХАЙН ГАШУУН ТУРШЛАГУУДААС Лихир арал дээрх алтны уурхай ашигласан хаягдлаа гvнзгий хоолойгоор цутгаж далай руу хаядаг. Байгаль хамгаалагчид маш хортойд тооцож байхад эзэд нь аюулгvй хэмээнэ. Шинэ Гвинейн их газар дахь Ок Тэди голын орчим байрладаг зэсийн уурхайд хаягдлаа хаших далан барьсан ч мэргэжилтнvvд удахгvй нурна гэж сэрэмжлvvлжээ. Тэдний хэлсэнчлэн хэдхэн сарын дараа далан нурж, 200000 тн уурхайн хаягдал Ок Тэди голын загас, жараахайг устгажээ. Ок Тэди гол Шинэ Гвинейн хамгийн том загас агнуурын гол нєєц Флай голд цутгадаг бєгєєд усанд нь хорт тунадасны агуулга тав дахин ихэсч, гол vерлэхэд хvрчээ. Уурхайн хаягдал vерийн хэмжээгээр тархаж, одоогийн байдлаар 200 хавтгай дєрвєлжин майл [518 кв.км] газрыг хордуулж, євс ургамал тариаланг устгаад байна. Ок Тэди голын орчим уурхай ажиллуулж байсан компани бол дэлхийн дєрєв дэх том уул уурхайн компани болох "Би Эйч Пи Биллитон". Ок Тэди (Монголд ч гэсэн орж ирэх гэж нилээн идэвхтэй vзэж буй компани бєгєєд Оюу Толгойн тєсєлтэй ч бас холбоотой) нь манай экологийн vнэт зvйлстэй таарахгvй байгаа, компани энд ерєєсєє орооцолдох ёсгvй байсан" гэж зарлан тунхаглаад уурхайг хаах шийдвэр гаргав. Гэвч, Ок Тэди нь Шинэ Гвинейн экспортын орлогын 20 хувийг єгдєг тул Засгийн газар "Би Эйч Пи Биллитон"-ыг гарч явахыг зєвшєєрсєн хэдий ч уурхайг цааш нь ажиллуулахаар шийдвэрлэжээ. Єнєєдєр нvvрсний vйлдвэрлэл явуулахдаа уурхайн хаягдлыг цэвэрлэж, олборлолт хийсэн талбайд нєхєн сэргээлт хийдэг. Харин бусад уул уурхайн салбарын хувьд зєвхєн олборлолт дуусч, уурхайг хаасны дараа л хаягдлаа цэвэрлэх замаар хор хєнєєлийг арилгадаг. Єєрєєр хэлбэл цэвэрлэгээ, нєхєн сэргээлтэд байж болох хамгийн бага зардал гаргах, vvнд уурхайг хаасны дараа 2-12 жил л зарцуулах (цаашид ямар нэг єєр хариуцлага хvлээхгvйгээр гараад явчих), чингэхдээ орчны сvйтгэсэн шороог хєрсний эвдрэлээс сэргийлж, зvгээр л тэгшлэх, дээрээс нь ургамалжилтыг сэргээх зорилгоор нугын зvлэг авч ирж хучиж, олборлолт хийсэн талбайгаас урсан гарах усыг хэдхэн жилийн турш анхаарсан болоод хаядаг. Vнэн хэрэгтээ, ямар ч том уурхайн ийм хямдхан "хаяад гарах" стратеги шаардлага хангаж байсан тохиолдол байдаггvй бєгєєд усны стандартыг ямагт зєрчдєг. Харин vvний оронд хvчил нэвчсэн байж болох бvх талбайд хучилт хийж, дахин ургамалжуулах ёстой бєгєєд талбайгаас урсан гарч буй гадаргуугийн болон гvний усны хордсон хэсгийг барьж, цэвэршvvлж байх ёстой ба энэ vйл ажиллагааг ус бохирдолтой байх бvх хугацааны туршид хийж гvйцэтгэх шаардлагатай бєгєєд энэ нь ихэнх тохиолдолд vvрд тєгсгєлгvй гэсэн vг болно. Хvчил нэвчvvлдэг уурхайн хувьд "хаяад гарах" стратегийн цэвэршvvлэлт, нєхєн сэргээлтийн шууд болон шууд бус, бодит зардал уул уурхайн компани єєрєє гаргадаг тооцооноос ойролцоогоор 1.5-2 дахин их болдог, харин хvчил нэвчсэн тохиолдолд дунджаар 10 дахин их болдог нь нотлогдоод байгаа билээ. Эдгээр зардлуудыг тооцоход хамгийн бэрхшээлтэй асуудал бол уурхайгаас хvчил нэвчиж байгаа эсэх, ирээдvйд нэвчих эсэхийг тодорхойлох явдал ба энэ асуудлыг зєв¬хєн саяхнаас л зэсийн уурхайнууд хvлээн зєвшєєрч эхэлж байгаа боловч бусад уурхай дээр vнэлгээ хийсэн ч vvнийг урьдчилан зєв тооцож байгаагvй. Хvдэр олборлогч уул уурхайн компаниуд цэвэршvvлэлтийн зардал гаргах болоод ирэхээр тvvнээс зугтах арга саам хайж, дампуурлаа зарлаж хэдэн хувь нийлvvлэгчид нь эзэмшдэг хянадаг єєр компанийн нэр дээр хєрєнгєє шилжvvлэх явдал элбэг. Жишээ нь, Монтана дахь Зортман-Ландускийн алтны ил уурхайг Пегасус Голд Инк. хэмээх Канадын компани ажиллуулж байжээ. 1979 онд энэ уурхай анх нээгдэхдээ цианит ашиглан овоолго дундуур урсгах технологи хэрэглэсэн АНУ-ын хамгийн том тєсєл байсан тєдийгvй Монтанадаа хамгийн том алтны уурхай байсан. Тус компани АНУ-ын холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг, захиргааны аль аль нь хvчил урсах ба хvчлийн нэвчилтэнд хяналт шалгалт хийхийг шаардаагvйг далимдуулан цианит асгах, халих, нэвчин шvvрэх зэрэг олон тохиолдол гаргажээ. 1992 онд мужийн хянан шалгах байцаагчид тус уурхай ойр орчмынхоо гол горхины усыг хvнд металл, хvчлээр хордуулж байгааг илрvvлжээ. 1995 онд холбооны Засгийн газар, Монтана мужийн засаг захиргаа болон орон нутгийн индиан овгийнхон шvvхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Пегасус Голд Инк нийтдээ 36 сая ам.доллар тєлєхийг зєвшєєрсєн байна. Эцэст нь, 1998 онд уурхайн талбайнуудад хєрсний гадаргуугийн 15 хvрэхгvй хувьд л зєвхєн техникийн нєхєн сэргээлт хийгдсэн байхад Пегасус Голд Инк-ийн захирлууд єєрсдєдєє таван сая ам.долларын шагнал урамшууллыг санал нэгтэй олгож, дараа нь Пегасусын бvх vлдэгдэл хєрєнгийг єєрсдийн шинээр байгуулсан Аполло Голд компанийн нэр дээр шилжvvлжээ. Улмаар Пегасус Голд Инк дампуурал зарлав. (Ихэнх уул уурхайн компанийн захирлуудын нэгэн адил Пегасус Голд Инк-ийн захирлууд Зортман-Ландускийн уурхайн урсгал дор амьдардаггvй, єєрийн vйл ажиллагааны муу vр дагавраас хол, дээдсийн давхаргынхан байлаа) Улмаар АНУ-ын холбооны Засгийн газар Монтана мужийн засаг захиргаатай хамтран уурхайн талбайн гадаргуугийн техникийн нєхєн сэргээлт хийхэд 56 сая ам.долларын тєсєлтэй тєлєвлєгєє баталж vvний 30 саяыг нь Пегассусаас нэхэмжилж, дээр дурьдсан 36 сая долларыг тус компани шvvхийн шийдвэрийн дагуу гаргаж болж, харин vлдсэн 22 сая ам.долларыг америкийн татвар тєлєгчдийн хармаанаас гаргахаар болсон. Гэвч зєвхєн єнгєн хєрсний техникийн нєхєн сэргээлт хийх энэхvv тєлєвлєгєєнд усны цэвэршvvлэлт, тvvнийг хязгааргvй vргэлжлэх хугацаанд аюулгvй байлгах зардлыг ерєєсєє тусгаагvй. Учир нь энэ нь татвар тєлєгчдєєс хамаагvй их зардал шаардана. Монтанад сvvлийн vед ашигласан, vндсэн ордын хамгийн том 13 уурхайн дєрєв нь дампуурсан Пегасус Голдын эзэмшиж байсан ил задгай овоолго дундуур цианитын хvчил урсгаж, олборлох технологи ашигласан. Эдгээрийн 10 нь хязгааргvй vргэлжлэх хугацаанд ус цэвэршvvлэх асуудлыг шийдэх шаардлагатай ба тэдгээрийг хаах болон ядаж техникийн нєхєн сэргээлт хийхэд зардал нь анх тооцсоноос 100 дахин их болсон байна. АНУ-ын татвар тєлєгчдєд илvv их зардалтай єєр бас нэг ийм дампуурал Канадын компани болох Галактик Рисоурсэс. [Galactic Resources] Энэ уурхайн ерєнхий захирлаар монголчуудын танил Оюу толгойн ордыг ажиллуулж байгаа "Айвенхоу майнз"-ын Робэрт Фрийдланд гэгч эр ажиллаж байжээ, Тэрээр 'Toxic Bob' буюу хорт Боб хэмээх хочоороо дэлхий нийтэд танил болж, бvр Канадын нэвтэрхий толинд хvртэл нэрээ мєнхлєєд амжсан. Сурвалж: http:// thecanadianencyclope dia.com/index.cfm?Pg Nm=TCE&Params= M1ARTM0010992, http:// www.sourcewatch.org/ index. php?title = Ro bert_Freidland, http://www. minesandcom munities.org/ dda/dda1.htm] цианит овоолгын арга ашигласан Саммитвиллэ дахь алтны ил уурхай дээр болсон билээ. Энэ уурхай Колорадо мужийн жилдээ 32 фут хур тунадас буюу цас ордог ууланд байдаг. Колорадо мужаас Галактик Рисорсэсд ашиглалтын лиценз олгосноос хойш найман жилийн дараа буюу 1992 онд тус компани гэнэт дампуурал зарлаж долоо хоног ч хvрэхгvй хугацаанд уурхайгаа хааж, орон нутгийн их хэмжээний татвар тєлєлгvй vлдээж, ажилтнуудаа халж, байгаль орчин хамгаалах чухал арга хэмжээг тасалдуулж, талбайг тэр чигт нь хаяад явжээ. Тvvнээс хэдэн сарын дараа євлийн цас хайлж эхлэхэд цианит ашигласан хаягдал овоолгоных нь системийнх нь хамгаалалт задран Аламоса гол дотор цутган орж, 18 майлаас [29 км] илvv хэсэг газарт цианид тархаж, амьтай бvхнийг нь бvрмєсєн устгасан байна. Колерадо муж ашиглалтын лиценз олгохдоо Галактик Рисорсэс ком-паниас ердєє л 4.500.000 ам.долларын санхvvгийн баталгаа шаардсан бол энэхvv хордлогыг цэвэрлэхэд 180.000.000 ам.доллар зарцуулжээ. Компани дампуурсантай холбоотой тооцоогоор Засгийн газар мєн л 28.000.000 ам.долларыг тус компаниас гаргуулж авсан хэдий ч, vлдсэн 147. 500.000 ам.долларыг татвар тєлєгчид Байгаль Хамгаалах яамаар дамжуулан тєлєх болсон. Ингэж юм vзэж, туршлага суусан АНУ-ын муж улсууд болон холбооны Засгийн газар яваандаа хvдэр олборлогч уул уурхайн компаниудаас дараа нь цэвэршvvлэлт, нєхєн сэргээлт хийхээс татгалзах буюу vvнийг хийхэд санхvvгийн чадваргvй болох нь нотлогдох асуудал гаргахгvй байхын тулд санхvvгийн баталгаа урьдчилан гаргаж байхыг шаардах болсон. Харамсалтай нь, ийм баталгаа гаргах тооцоо судалгааг тухайн уул уурхайн компанийн єєрийнх нь хийсэн судалгаан дээр vндэслэдэг, учир нь АНУ-ын Холбооны Засгийн газрын зохицуулагч яам, агентлагуудад єєрсдийн vнэлгээ, тооцоо, судалгаа хийх мэдлэг чадвар, цаг хугацаа дутмагаас гадна уурхай ашиглалтын дэлгэрэнгvй зураг, тєлєвлєгєє байдаггvй. Уул уурхайн компани цэвэрлэгээ, нєхєн сэргээлт хийлгvй яваад єгсєн ихэнх тохиолдолд Засгийн газар нєгєє урьдчилан гаргасан санхvvгийн баталгааг ашиглах болоход нєхєн сэргээлтийн нийт зардал нь компанийн гаргаж єгсєн тооцоо, vнэлгээнээс 100 дахин илvv гарах тохиолдол байна. Vvнд нэг их гайхаад байх зvйлгvй, учир нь компани зардлаа хэмнэхийн тулд байгаль орчны нєхєн сэргээлтийн зардлаа vргэлж дарж тооцдог тєдийгvй ийнхvv дарж, худлаа тооцохыг хориглосон хууль, эрх зvйн зохицуулалт, албадан сахиулах, хэрэгжилт хангалтгvй байдаг. Санхvv¬гийн баталгааг дараах гурван тєрлийн аль нэгээр гаргаж єгєх ёстой. Vvнд: бэлэн мєнгє, тvvнтэй дvйцэх хэрэгсэл, аккредитив зэрэг зvйлс нь хамгийн сайн хэрэгсэл ба даатгалын компаниас бонд худалдаж авч жил бvр хvvг нь бодуулж авдаг, дээр нь компаний "єєрийн баталгаа", єєрєєр хэлбэл компани санхvvгийн бvрэн чадвартай ба нєхєн сэргээлтийн зардлаа хариуцах болно гэсэн амлалт тєдий зvйл юм. Гэвч ийм амлалтыг байнга зєрчдєг тул єнєє vед АНУ-ын холбооны Засгийн газрын мэдлийн нутаг дэвсгэр дээр ийм амлалтыг хvлээж авахаа больжээ. 2004 оны байдлаар АНУ-ын татвар тєлєгчид хvдэр олборлох уурхайн орхисон хаягдлыг цэвэрлэхэд нийтдээ 12 тэрбум ам.долларын єртэй болчихоод сууж байна. Цэвэрлэх зардлыг гаргуулах баталгаа нэхсээр атал бидний єр яахаараа ийм их болчихдог байна. Vvнд гарч байгаа бэрхшээл бол дээр дурьдсан санхvvгийн баталгааг vндэслэсэн тооцоо, vнэлгээг уул уурхайн компаниуд дарж, дутуу тооцдог. Хагас дутуу тооцсон ч гэсэн даатгалын компанийн бонд бодитой байгаа тохиолдолд ч гэсэн татвар тєлєгчдийг тєлєєлсєн Засгийн газар мєнгєє гаргуулж авахын тулд байшин нь галд шатсан зэргээс болж, томоохон хэмжээний нєхєн олговор даатгалын компаниас нэхэмжилж vзсэн бидний хэн нэгэнд ойлгомжтой тэр л шалтгааны улмаас нэмэлт зардал, шимтгэл хvлээнэ. Татвар тєлєгчдийн нуруун дээр хамгийн их цэвэрлэгээний зардал vvрvvлсэн 10 уурхай (нийлбэр дvнгээрээ 12 тэрбумын тэн хагаст дєхєж очих)-гаас хоёрыг нь дампуурлын ирмэг дээр байгаа уул уурхайн компани (АСАРКО, нийт зардал 1 тэрбум доллар) эзэмшдэг, зургааг нь эзэмшдэг компаниуд хvлээсэн vvргээ ерєєсєє биелvvлдэггvй, тэгээд ч арваад уурхайгаас хvчил нэвчиж байгаа тул усыг цэвэршvvлэх, хамгаалах асуудал магадгvй эцэс тєгсгєлгvй vvрд яригдах биз. Мэдээж хэрэг, татвар тєлєгчдийг ийнхvv цэвэрлэх, нєхєн сэргээх ажлын єрєнд оруулаад орхисон явдал нь Монтана болон бусад муж улсад олон нийтийн санаа бодлыг уул уурхайн эсрэг болгож, тvvнийг эсэргvvцсэн дайралт, хурц шvvмжлэлийн бай болгосон. АНУ-д уул уурхайн салбар маш ирээдvй муутай харагддаг. Уул уурхай эрчимтэй хєгжиж байх vед энэ чиглэлээр суралцаж байсан оюутны тоо тэсрэлтийн байдлаар єсч байсан бол 1998 онд Америкийн коллежийн нийт оюутны 0.25 хувь буюу АНУ даяар ердєє 578 хvн уул уурхайн мэргэжлээр суралцаж байна. 1995 оноос хойш АНУ-д уул уурхайн тєслийг эсэргvvцсэн олон нийтийн эсэргvvцэл улам бvр амжилттай болж, уул уурхайн салбар бvхэлдээ ч лобби хийгээд хууль тогтоогчдын дэмжлэгт найдах аргагvй болсон билээ. Уул уурхайн бизнес єєрийн тvр зуурын эрх ашгийг нийгмийн урт хугацааны язгуур эрх ашгаас дээгvvрт тавьсны улмаас яваандаа єєрийгєє булшилсан тод жишээ.dayanaa2009 оны 10-р сарын 31 ................
Нэвтэрч хариу бичнэ үү.