Андезит
/Андын нурууны нэрээр нэрлэгдсэн/ 52-63% -ийн цахиурын исэл агуулсан бараан саарал, хүрэн бор, хар өнгөтэй, порфирлог бүтэцтэй цул нягт бялхмал чулуулаг. Үндсэндээ плагиоклаз /лабродороос олигоклаз хүртэл/, ромбо пироксен, эвэр хуурмаг болон биотитоос тогтсон байдаг. Энэ чулуулаг нь базальтийн хамт субдукцын бүс, эртний галт уулсын мужид тохиолдоно. Базалт-андезит-дацит-риолитийн ассоциацид дундлаг найрлага үзүүлдэг. Андезитийн лав нь зуурмаг чанартай, хий, уур манан ихтэй байдаг учир дэлбэрэлтийн үед маш аюултай байдаг бөгөөд хэдэн арван км зузаан давхрага үүсгэн тогтдог. Андезитийн найрлагатай лав нь ойролцоогоор 900-1100°С халуун байдаг.

