Антрацит
Хатуу, бэх шиг хар өнгөтэй нүүрс нь хүрэн нүүрс болон битумжсэн нүүрснээс метаморфизмийн үр дүнд үүсдэг бөгөөд 92-98%-ийн нүүрстөрөгч болон маш бага хэмжээний хий агуулсан байдаг. Энэ нь хатуу хар өнгөтэй шилэрхэг байдаг. Антрацит нь маш их илчтэй, хөх өнгийн дөл гарган шатах бөгөөд бага утаа гаргах боловч асахдаа удаан мөн олборлоход хүндрэлтэй байдаг.
