Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Нэр томьёо

Basalt

 

Базальт

Базалт нь цул нягт, хар бараан өнгөтэй 52%-иас бага буюу түүнтэй тэнцүү хэмжээний цахиурын исэл агуулсан суурилаг плагиоклаз /лабрадор/, авгит, оливин зэрэг эрдсээс тогтсон бялхмал чулуулаг юм. Химийн найрлагын хувьд гүний чулуулаг габбротой ойролцоо байдаг. Базалтад цахиурын ислийн агуулга бага байдаг учраас наалдамхай чанарт багатай. Тийм учраас базалтийн лав нь маш хурдан урсаж галт уулын цоргоноос 20 км-ийн хол зайд маш хурдан хугацаанд шилждэг. Базалтийн лаавийн дэлбэрэх үеийн температур нь 1100-1250°С байдаг. Базалт нь нягт цул, нарийн ширхэгтэй мөн нүх сүвэрхэг текстуртай байдаг. Галт уулын цорго, газрын ан цаваар бялхан гарч судал, хучаас, урсгал хэлбэртэй тогтсон байдаг. 5-6 талтай багана хэлбэрийн биетүүд ихээхэн тохиолдоно. Ийм хүрмэн чулуу Завхан голын Цагаан-Олом, Дорноговь аймгийн Цонжид зэргийг нэрлэж болно. Үүссэн бүсээсээ шалтгаалж 4 төрлийн базальт байдаг. Үүнд: далайн ёроолын, далайн арлын, арлан нумын, эх газрын. Эдгээр базальт нь рифтийн хөндийд эх газрын тэлэлтийн нөлөөгөөр манти нь адиабат даралтаар хайлж үүсдэг. Жишээ нь:  East African Rift Valley, Baikal Rift (Siberia), Rio Grande Rift (USA)

Basalt · Geology.mn