Перокластик урсгал
Перокластик урсгал болон Nuee оргилолтууд нь бүх гал уулын дэлбэрэлтийн хэлбэрүүдээс хамгийн аюултай юм. Перокластик урсгал нь халуун хий, үнс болон хэмхдэсүүдээс тогтох бөгөөд өөрийнхөө хүндийн хүчээр доош урсдаг. Энэ нь цагт 100 км цагийн хурдтай урсаж чадах бөгөөд замдаа тааралдсан бүхийг устгадаг. Mt. Peleeд 1902 онд 29000 хүнийг хөнөөсөн. Перокластик урсгал нь баганан нуралт, бөмбөлгөн лаавын нуралт, гал уулын цоргоноос цагаан будааны ширхэгийн хэмжээтэй хэсгүүд буцлан гарч ирэх зэрэг тохиолдлуудаар илэрч болно. Перокластик урсгал нь хүндийнхээ хүчээр жолоодогдох бөгөөд хөндий хоолойг даган урсан орж ирдэг. 600-1100°С –ийн халуун бөгөөд 900км/ц-ийн хурдтайгаар 100 км хүртэл хол замыг туулах чадвартай байдаг. Перокластик урсгал нь Nuee оргилолтоос ялгаатай.