Аркоз элсэн чулуу

Аркоз нь хээрийн жоншоор баялаг элсэн чулуу юм (<75% кварц, хээрийн жонш болон чулуулгийн хэмхдэсийн харьцаа 3:1-ээс их байдаг). Дээрхи зураг нь анализатортой үеийн зураг. Натрийн плагиоклазийн (ихээхэн хэмжээний ихэрлэлттэй, хэсэгчилсэн байдлаар шаварт хувирсан) мөн микроклины (сагсны сүлжээс шиг ихэрлэлттэй) мөхлөгүүд давамгайлсан үндсэн хэсэгт ажиглагдаж байна.