Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Basalt - Базальт

 

Basalt - Базальт

 
 
Базальт нь хамгийн түгээмэл галт уулын чулуулаг юм. Энэ нь далайн ёроолыг хучих бөгөөд түүний урсац нь хэд хэдэн тивийг хучдаг. Мөн арлан нумыг бүрдүүлэгч гол хэсэг юм. Базальтийн гол бүрдүүлэгч эрдэс нь плагиоклаз болон пироксен, оливин бөгөөд голчлон порфиритик байдаг:
 
Дээрхи хоёр зураг нь хөндлөн туйлшруулагчтай үеийнх юм. Зүүн талын зураг  дээрхи саарал болон цагаан өнгийн эрдэс нь плагиоклаз бөгөөд бараан өнгийн галт уулын шилнээс тогтох үндсэн хэсэг дэхь тод өнгөтэй маш жижиг мөхлөгүүд нь клинопироксен юм. Баруун талын зураг дээрх плагиозлазийн хэсгүүд болон илүү өндөр гэрлийн давхар хугарал бүхий ортопироксен нь томоохон фенокристалл үүсгэсэн байна.

Харин доод талын зурагт (зүүн – хөндлөн туйлшруулагчтай, баруун нь шулуун туйлшруулагчтай) хурц өнгөтэй оливин болон саарал нь плагиоклазийн фенокристаллууд, клинопироксен болон галт уулын шилнээс тогтох нарийн ширхэгтэй хэсэгт агуулагдаж байна.

 

Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд

 

Basalt - Базальт · Geology.mn