Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс судлал

Biotite - Биотит

                                    Биотит K2(Mg,Fe)2(OH)2(AlSi3O10)

 
 

 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

 

 

 Оптик шинж чанар:

Сөрөг хоёр тэнхлэгт, хүрэн, улаавтар хүрэн болон ногоон өнгийн маш хүчтэй флеохроизмтой. Тод ажиглагдах нэг хуваагдалтай бөгөөд зэрэгцсэн унтралтай байдаг. Унтралын үед атираа болон бага хэмжээний гялалзсан шинж ажиглагдана (дээд, зүүн талын зураг).
 
Биотитийн микроскоп дахь онцлог шинж чанар нь хүчтэй флеохроизм болон зэрэгцсэн унтрал юм.
 
Дээр үзүүлсэн баруун талын зураг нь хавтгай туйлшруулагчтай үе бөгөөд биотитийн хайрслаг байдал хагарал даган ажиглагдаж байгаа бөгөөд түүн дотор жижиг хэмжээтэй цирконий үлдэцүүд ажиглагдаж байна. Цирконд агуулагдах ураны цацраг идэвхит задарлын үр дүнд биотит хувирсан нь цирконий мөхлөгийг тойрон үүссэн нарийн хар хүрээгээр илэрхийлэгдэнэ.

 
Эвэрхуурмаг нь хэдийгээр биотиттой андуурмаар флеохроизм өнгөтэй байдаг хэдий ч түүний унтрал нь шулуун биш байдаг.
Тархалт:
Биотит нь цахиурлаг найрлагатай интрузив чулуулаг болох боржин, кварцтай монцонит, гранодиорит болон тоналит зэрэгт түгээмэл тохиолдоно. Харин цахиурлаг галт уулын гаралтай чулуулагт бага хэмжээгээр тохиолдоно. Биотит нь шэйл, филлит болон занарт шэйлийн үүрмэгээр дамжин орж байдаг.

 

 
 Хувирал:
Дээрхи зураг дээр биотит (бараан өнгийн эрдэс) нь хлоритод хувирсан байна.
 
 
 
Чулуулаг судлал   Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд

 

Biotite - Биотит · Geology.mn