Хлорит – гялтагнуурын бүлгийн Mg, Al-ны силикат
Оптикийн шинж чанар:
Хос тэнхлэгтэй боловч хлоритын найрлага болон текстураас хамаарна. Хлорит нь эерэг болон сөрөг тэнхлэгтэй байж болдог; 2V 0-30 градус; өнгөгүй, цайвар ногоон плеохроизмтой; бага гэрлийн хугаралтай (нэгдүгээр үеийн өнгөтэй, зарим тохиолдолд хөх өнгийн гажил); ерөнхийдөө нимгэн хайрслаг байдлаар илэрнэ.
Дээрх зураг дээр хлоритоор бөглөгдсөн нүх сүвэрхэг базальтийг харуулжээ. Баруун талын зураг нь хөндлөн туйлшруулагтай зүүн талынх нь шулуун туйлшруулагчтай.
Тархалт:
Хлорит нь өнгөт эрдсүүдийн хувирал бөгөөд метаморф чулуулагт ихээхэн хэмжээгээр тохиолдоно.