Клинопироксен
Химийн найрлага - XY(Si,Al)2O6 ( X - кальци, натри, төмөр+2, магни мөн ховроор цайр, манган болон лити, Y – жижиг ион бүхий элемент болох хром, хөнгөн цагаан, төмөр+3, магни, манган, сканди, титан ванади болон төмөр+2).


Оптик шинж чанар:
Клинопироксен нь диопсид, авгит, жадеит, пижионит, геденбергит болон бусад эрдсүүдээс тогтох бүлэг эрдэс юм. Эдгээр эрдсүүдийг оптикийн хувьд ялгахад ерөнхийдөө маш хүндрэлтэй байдаг. Бүгд эерэг хос тэнхлэгтэй, дунд зэргийн рельефтэй мөн хоёрдугаар зэргийн давхар гэрлийн хугарал үзүүлэх бөгөөд бүх пироксений хагарал ан цавын 87 градуст унтрал ажиглагдана. Олон тооны пироксен нь цайвар ногоовтор флеохроизмын өнгөтэй байдаг. Дээрх зураг дээр пироксений мөхлөг нь хөндлөн (зүүн) болон шулуун (баруун) туйлшруулагчтай байгаа байдлыг үзүүлсэн. Зүүн талын зураг дээр ортопироксены жижиг хэсгүүд маш тод ажиглагдаж байна.


Зураг: Базальт дахь клинопироксений мөхлөг: зүүн тал нь хөндлөн туйлшруулагчтай, баруун тал нь шулуун гэрэлд. Харагдаж буй хэсэг нь 1.5 мм.


Сарны тогтооноос авсан дээжин дэх хөндлөн туйлшруулагчтай үеийн клинопироксений нийлмэл ихэрлэлт (зүүн). Шулуун туйлшруулагчтай үеийн пироксений хоёр чиглэлийн хуваагдал (баруун)