Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Garnet - Анар

 

Анар -  Mg,Fe,Mn,Ca,Cr-ийн силикатууд

 

Оптик шинж чанар:
 
Гранат нь зөв хэлбэртэй байгаа үед унтрал нь хөндлөн туйлшруулагчтай үед ажиглагдана. Шлифт өнгөгүй, бүдэг улаанаас бараан хүрэн, ногоовтор өнгөтэй байдаг. Гранатын бүлгийн эрдсүүд нь маш өндөр рельефтэй байх бөгөөд ихэвчлэн зөв бус хэлбэртэй мөхлөг үүсгэдэг.
 
Дээд талын зүүн зураг дээр гранатыг шулуун туйлшруулагчтай үед харуулсан бөгөөд гранатын мөхлөгүүдийн хоорондуур хлоритод хувирсан байдалтай байна. Баруун талын зураг дээр хөндлөн туйлшруулагчтай үеийнх бөгөөд глауцофан занар доторхи глауцофан болон мусковитоор хүрээлэгдсэн унтарсан байдалтай гранатыг харуулсан.
 
Тархалт:
 
Гранат нь занар гэх мэтийн хувирмал чулуулагт тохиолдох боловч бага хэмжээгээр магмын чулуулагт тохиолддог.
 

Хөндлөн туйлшруулагч бүхий доод талын зураг дээр унтарсан байдалтай гранатын мөхлөгүүд олон тооны кварцын ормууд агуулсан байдалтайгаар ажиглагдаж байна.

 

Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд
Garnet - Анар · Geology.mn