Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Glaucophane - Глаукофан

 

 
Глаукофан - Na2Mg3Al2(OH)2(Si4O11)2
 
 
Оптикийн шинж чанар:
Сөрөг хос тэнхлэгтэй; хүчтэй плеохроизмтэй, хөхөөс нил ягаан, цайвар хүрэн, өнгөгүй байдаг бөгөөд амфиболтой ижил хуваагдалтай.
Дээрхи хоёр зураг нь шулуун туйлшруулагчтай үеийнх бөгөөд глауцофаны онцгой плеохроизмыг харуулсан.
 
 
Тархалт:
Бага зэргийн метаморф чулуулагт гялтагнуур, альбит, хлорит, эпидот болон бага хэмжээний лаусонит, жадиеттай хамт тохиолдоно.
 
 
Зүүн талын зураг нь шулуун туйлшруулагчтай үед бага зэргийн занар доторхи цайвар өнгөтэй глауцофан, өнгөгүй цагаан гялтгануур болон бараан өнгийн өндөр рельф бүхий эпидотийн холимогийг харуулсан. Баруун талын зураг дээр хөндлөн туйлшруулагчтай үед глауцофан бүхий занарын төв хэсэгт том, изометрлэг гранатын мөхлөгийн хамт тохиолдож байна. Энэ нь цагаан өнгийн гялтагнуур болон өндөр гэрлийн хугарал бүхий глаукофанаар хүрээлэгдсэн байна.
 
 
 
Нүүр     Эрдсүүд    Чулуулгууд

 

Glaucophane - Глаукофан · Geology.mn