
Зураг дээрхи талбай нь 4 мм-ийн хэмжээтэй. Ихээхэн хэмжээгээр ихэрлэлт бий болгосон эрдэс бол плагиоклаз, ихэрлэлтгүй, цагаанаас цайвар шаргал өнгийн эрдэс нь кварц бөгөөд зүүн доод талын буланд ортоклаз, баруун дээд талын буланд өндөр рельеф бүхий эвэрхуурмагийн мөхлөгүүд харагдаж байна. Гранодиоритын эрдэслэг бүрэлдэхүүн нь боржингийнхтой төстэй боловч боржингууд нь илүү хүчиллэг хээрийн жонш агуулдаг.
Тархалт:
Боржиндиорит нь орогеник батолитуудад элбэг тохиолдоно.