Эвэрхуурмаг - Ca2(Mg,Fe,Al)5(OH)2[(Si,Al)4O11]2
Оптик шинж чанар:
Сөрөг хос тэнхлэгтэй; өндөр 2V (50-85 градус); Ногоон, хүрэн өнгийн хүчтэй флеохроизмын өнгөтэй; 56 градуст огтолцоx 2 чиглэлийн хуваагдалтай; дунд зэргийн гэрлийн хугаралтай (хоёрдугаар зэргийн өнгүүд, ихэвчлэн эрдсийн өөрийнх нь хурц өнгөөр бүрхэгдсэн байна). Эвэрхуурмагийн хүчтэй флеохроизм болон ташуу унтрал нь түүнийг таних гол шинж болно.
Тархалт:
Эвэр хуурмаг нь габброгоос боржин хүртэлх олон төрлийн чулуулагт тохиолддог түгээмэл эрдэс юм. Мөн дунд зэргээр хувиралд орсон хувирмал суурилаг чулуулагт ч тохиолдоно. Эвэрхуурмаг нь зарим галт уулын чулуулагт тохиолдох боловч тархалтын хувьд гүний чулуулгаас бага байдаг.
Хувирал:
Эвэрхуурмаг нь голчлон биотитод хувирдаг. Дээр харуулсан зурагт эвэрхуурмагийг хөндлөн туйлшруулагчтай үед (зүүн) мөн шулуун туйлшруулагчтай үед (баруун) харуулсан. Хар өнгийн мөхлөгүүд бол хүдрийн эрдэс (магнетит) юм. Зүүн талын зураг дээрхи улаавтар хүрэн эрдэс бол биотит.
Энэхүү зураг дээр (зүүн нь шулуун туйлшруулагтай, баруун нь хөндлөн туйлшруулагчтай) бараан өнгийн эвэрхуурмаг зүүн дээд буланд, баруун доод буланд бараан өнгийн биотит, плагиоклазийн хамт диоритийг бүрдүүлж байна.