Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Muscovite - Мусковит

 

Мусковит - KAl2(OH)2(AlSi3O10)

Оптик шинж чанар:

Хос сөрөг тэнхлэгтэй, жижиг 2V (30-40 градус); шулуун гэрэлд тунгалаг; өндөр гэрлийн хугаралтай, 3-р зэргийн өнгө үзүүлдэг; нэг маш тод хуваагдалтай; шулуун зэрэгцсэн унтралтай. Мусковит нь маш онцлог эрдэс юм учир нь өндөр гэрлийн хугарал үзүүлдэг, зэрэгцсэн шулуун унтралтай мөн маш тод үндсэн хуваагдал ажиглагдана.
 
Дээрхи хоёр зураг дээр боржинд байгаа мусковитыг хөндлөн (зүүн) болон хөндлөн биш гэрэлд байгаа үед харуулсан. Мусковит нь шараас хөх өнгийн интепренцийн өнгө өгч байгаа бөгөөд энэ нь шулуун туйлшруулагчтай үед өнгөгүй буюу тунгалаг байна. Микроклин нь баруун доод хэсэг болон баруун талын ирмэгийг дагасан байгаа бөгөөд баруун талын зураг дээр биотит флеохрозмын өнгө тод өгсөн байгаа нь ажиглагдаж байна.
 
Доор байгаа зүүн талын зурагт (хөндлөн туйлшруулагчтай) муковит нь өндөр гэрлийн хугарал үзүүлсэн бөгөөд тахиралдсан хуваагдалын хавтгай ажиглагдаж байна. Шулуун туйлширсан гэрэлд буюу баруун талын зурагт тунгалаг, зөв бус хэлбэртэй мусковит зургийн диагоналдсан байдалтай байгаа бөгөөд биотитын мөхлөг рүү түрэн орсон байна.
 

 

Тархалт:
Пегматит, бага болон дунд температурын хувирмал чулуулаг мөн зарим төрлийн боржинд түгээмэл тохиолдоно.
 
 
 
 
 
 Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд
 
Muscovite - Мусковит · Geology.mn