Мирмикит

Оптик шинж чанар:
Мирмикит нь “өт” мэт хэлбэртэй кварц болон натригаар баялаг плагиоклазийн нийлмэл ургалт юм. Дээрхи зураг дээр кварц нь өт хорхой мэт саарал өнгөтэй бөгөөд плагиоклазийн мөхлөгүүд нь унтарсан байдалтай байна. Мөн энэ зургийн баруун дээд хэсэг плагиоклаз, зүүн дээд хэсэгт биотит мөн зүүн доод талын буланд кварцын мөхлөг унтарсан байдалтай байна.
Тархалт:
Мирмикит нь кварцаар баялаг интрузив чулуулагт тохиолддог.