Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Orthopyroxene - Ортопироксен

 

Ортопироксен - (Mg,Fe)SiO3
Оптик шинж чанар:
Инстатит, гиперстен, болон ферросилит зэрэг нь ортопироксены бүлгийн эрдсүүд юм. Эдгээр нь бүгд бага гэрлийн хугаралтай (хамгийн эхний үе нь улаан), шулуун унтралтай бөгөөд пироксен нь хуваагдлынхаа 87 градуст унтардаг. Цайвар ногоон, цайвар улаан буюу цайвар ягаан флеохрозмийн өнгө зарим мөхлөг дээр ажиглагдана. Клинопироксенээс ялгарах гол шинж нь бага түвшний интерференцийн өнгө болон шулуун унтрал зэрэг юм. Дээрхи зураг дээр нэг чиглэлийн хуваагдал болон жижиг нарийхан хатуу уусмалын хэсгүүд нь тод харагдаж байна.
 
Тархалт:
Габбро, диорит, базальт, андезит болон перидодитийн бүлгийн маш олон тооны магмын чулуулаг клинопироксений хамт тохиолдоно. Энэ нь гранулит болон пироксен эвэржингийн фазын метаморфизмыг илэрхийлдэг эрдэс юм.
 
 
Жижиг хэмжээтэй хатуу уусмалууд ортопироксен дотор харагдаж байна. Талбайн хэмжээ 1.5 мм бөгөөд хөндлөн туйлшруулагчтай үед.
 
 

 

Orthopyroxene - Ортопироксен · Geology.mn