Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс судлал

Perthite - Пертит

Пертит KAlSi3O8 болон Плагиоклаз (Na-Ca Al Si)

 
Оптик шинж чанар:
Пертит гэдэг нь үндсэндээ хоёр эрдсээс тогтоно. Калийн хээрийн жонш (ортоклаз, микроклин) дотор натрийн плагиоклаз орон бие биерүүгээ түрж орон ургалт үүсгэдэг. Энэхүү ургалт нь ихэнхидээ дээрхи зураг дээрхи шиг судалтсан байдалтай байх боловч глобуляр, линз маягийн болон өөр хэлбэртэй ч байж болдог. Хамгийн эхний түвшин саарал интеференцийн өнгөтэй байдаг. Гэрлийн судалгаа хийж байх үед эерэг сөрөг тэнхлэгтэй байх ба энэ нь микроскопны дуран калийн хээрийн жонш дээр байна уу плагиоклазын ургалт дээр байна уу гэдгээс хамаардаг.
 
 
Тархалт:
Боржин болон кварцтай монцодиорит зэрэг цахиурлаг инрузив чулуулгууд болон сиенит, трахит мөн заримдаа метаморф чулуулагт ч тохиолдоно.
 
 
 
Чулуулаг судлал   Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд
Perthite - Пертит · Geology.mn