Geology.mn
ГАЗАРПАЛЕОНТОЛОГИЭРДЭСУУР АМЬСГАЛ
Эрдэс

Plagioclase - Плагиoклаз

 

Плагиoклаз - NaAlSi3O8 болон CaAl2Si2O8

Оптик шинж чанар:

+ болон – хос тэнхлэгтэй, нэгдүгээр үе шатны сааралаас маш цайвар сүрлэн шар өнгийн интерференцийн өнгөтэй, нам рельефтэй бөгөөд мөн түгээмэл тохиолдох полисентитик ихэрлэлттэй. Үүнийг зүүн зургууд дээр харуулсан бөгөөд энэ шинжээр нь ортоклазаас ялгана. Ихэрлэлтүүд маш түгээмэл бөгөөд хоорондоо параллель байдгаараа микроклиноос ялгаатай байдаг. Плагиоклаз нь баруун талын зургууд дээр харуулсан шиг бүслүүрлэг тогтоцтой байдаг. Энгийн бүслүүрлэг тогтоцтой үед мөхлөгийн төвийн хэсэг зах хэсгүүдээсээ кальцаар илүү баялаг байдаг. Гэрлийн хэд хэдэн аргаар плагиоклазийн найрлагийг тодорхойлж болдог бөгөөд хамгийн энгийн нь Michel-Levy- ийн арга юм.


 
Тархалт:
Плагиоклаз нь Дэлхий царцдас бүрхүүлийн хамгийн түгээмэл эрдэс бөгөөд ихэнхи магмын болон хувирмал чулуулагт тохиолддог.
 
 
Хувирал:
Дээрхи зурагт байгаа плагиоклазийн төвийн хэсэг серицитийн (нарийн мөхлөгт мусковит) хайрслаг мөхлөг болон хувирчээ. Зүүн доод хэсэгт бүслүүрлэг плагиоклаз харин баруун дээд хэсэгт ихэрлэлт бүхий плагиоклаз тохиолдож байна.
 
 
 
 
 
 
 
 
Нүүр    Эрдсүүд    Чулуулгууд
Plagioclase - Плагиoклаз · Geology.mn