Кварц: SiO2
Оптик шинж чанар:
Эерэг нэг тэнхлэгтэй; нэгдүгээр үе шатны интерференцийн өнгөтэй (сааралаас цайвар шаргал), долгиолсон унтралтай. Шулуун туйлшруулагчтай гэрэлд тунгалаг харагдана. Дун маягийн хагаралтай, ихэрлэлт болон хуваагдал ажиглагдахгүй. Интрузив чулуулагт кварц нь ихэвчлэн хожуу үүсэлтэй байдаг учир бусад эрдсүүдтэй салаавчилсан байдалтай тогтдог.
Эдгээр зургууд нь шулуун туйлшруулагчтай үед авагдсан бөгөөд дээр байгаа зургийн зүүн талынх нь боржин дахь шахалтанд орсон кварцын мөхлөг харин баруун гар талынх нь риолит дахь кварцын дун маягийн хагаралд орсон кварцын фенокристаллыг харуулжээ. Доор харуулсан зураг нь тунамал чулуулаг болох конгломератад байгаа кварц юм.
Зүүн талын зураг дээр Boehm-ийг жижиг хэсгүүд мөхлөгүүдийн дотор байгаа бөгөөд ихээхэн хэмжээгээр шахагдсан нөхцөлд байсныг илэрхийлж байна. Баруун талын зураг дээр мөхлөгүүд хоорондоо шахалтанд орон дотоодын суналт үүссэн байгаа нь магадгүй хувирмал гарал үүсэлтэй ч байж болох юм.
Тархалт:
Олон тооны боржин, кварцтай монцодиорит, боржиндиорит, тоналит гэх мэтийн интрузив, риолит, дацит гэх мэтийн бялxмал чулуулаг мөн хувирмал болон тунамал чулуулагт тохиолддог.