Санидин - KAlSi3O8
Оптик шинж чанар:
Сөрөг хос тэнхлэгтэй, бага 2V, эхний үе шатны саарал интерференцийн өнгөтэй, энгийн ихэрлэлтэй, 2 чиглэлийн хуваагдалтай. Дээрх зургууд нь шулуун туйлшралтай үеийнх бөгөөд зүүн талынх нь Carlsbad ихэрлэлттэй санидины мөхлөг, баруун гар талын зургийн баруун хэсэгт байгаа том мөхлөг бол санидин юм. Харин зургийн зүүн хэсэгт байгаа фенокристалл бол кварц. Дээрхи чулуулгууд нь риолит юм.
Тархалт:
Бялхмал чулуулагт хязгаарлагдмал хэмжээгээр тохиолдох бөгөөд маш өндөр температурын калиар баян хувирмал чулуулагт (санидины фаз) тохиолдоно.