Турмалины бүлэг - Na-Fe-Mg-Li Al(боросиликат)
Оптикийн шинж чанар:
Сөрөг нэг тэнхлэгтэй; шулуун унтралтай; өнгөгүйгээс бүдэг шар, нил ягаан, хөх гэх мэтээр төрлөөсөө хамааран өөр өөр байдаг. Өнгөний бүслүүржилт түгээмэл; дунд зэргийн гэрлийн хугаралтай, ерөнхийдөө хоёрдугаар зэргийн өнгөтэй.
Дээрхи зургууд нь хөндлөн туйлшруулагчтай, кварцаар хүрээлэгдсэн бөгөөд кварцын үлдэгдэл агуулсан байдалтай турмалин (зүүн талынх) мөн бүслүүрлэг турмалины талстууд нь баруун талын зураг дээр мусковитоор хүрээлэгдсэн байна.
Тархалт:
Боржингийн пегматитад томоохон хэмжээний талстууд тохиолдоно. Мөн өндөр температурын судал, занар болон гнейст тохиолдоно.